Мэдээни админ авна |
|
|
Statistics |
Нийт зочид 1 Зочид 1 Хэрэглэгчид 0 |
|
Сэтгэгдэл |
|
|
|
|
Main » 2011 » January » 19 » Mozila Firefox - ийн тухай мөн хурдасгах арга Онцлох
8:15 PM Mozila Firefox - ийн тухай мөн хурдасгах арга Онцлох |
Mozilla Firefox гэдэг Интернэт Хөтөчийг сонссоно уу? Хэрэв анх удаа сонсож байгаа бол та хөгжлөөс хоцорчихжээ.
Mozilla Firefox нь 2004 оны 11-р сарын 9-нөөс эхлэн Mozilla Корпорацаас
хөгжүүлж ирсэн үнэгүй Интернэт хөтөч програм юм. Гарсан цагаасаа эхлэн
хэрэглэгчдийн дуртай програмуудын нэг болжээ. Учир нь гэвэл Firefox нь
үнэгүй, Вебсайтууд руу хурдан дамжуулдаг, Нууцлалт Хамгаалалт сайтай,
Үзэмж дизайны өргөн сонголттой, Хайлтын системийг хөтөчдөө оруулж өгсөн,
Tab Буюу Талбар нь их давуу талтай, Вэб сайтуудын сан гэх мэтчилэн олон
давуу талтай.
Одоогийн байдлаар 3.0.10 гэсэн хувилбар дээрээ явж байгаа энэхүү
програм нь нийт Интернэт Хөтчийн зах зээлийн 22.48%-ийг эзэлж байна.
Firefox нь гарч ирснээр Internet Explorer монополи байдлаа алдаж
эхэлсэн. Интернэт Эксплойрэр нь одоо хүртэл нийт зах зээлийн ихэнхийг
эзэлж байна. Үүний учир нь гэвэл Internet Explorer нь Microsoft
Corporation-аас гаргадаг Интернэт Хөтөч бөгөөд Windows үйлдлийн системд
дагалдаж ирдэг. Ер нь ихэнх Internet Explorer ашиглаж буй хүмүүс Firefox
ашиглаж үзээгүй хүмүүс байгаа юм. Хэрэв тэд Firefox-ийг ашиглаж үзвэл
Internet Explorer-ийг над шиг хаяна гэдэгт би бат итгэлтэй байна.
Таныг энэхүү програмыг хэрэглүүлэхийн тулд өшөө хэдэн юм бичье.
Шагналууд:
-
2008 онд LinuxQuestions.org -ийн гишүүдийн Шилдэг Интернэт Хөтөч
-
2008 онд InfoWorld ийн Шилдэг Үнэгүй Програм
-
2008 онд PC Magazine сэтгүүлийн Редакторын Сонголт (Маш том шагнал) ... 2009,2010 маш олон шагнал хүртэсэн байх юм.
Хурдасгах зарим нэг нууц аргa
Mozilla г хэрхэн хамгийн дээд хурдаар нь ажиллуулах талаар зөвлөмж
бэлдлээ. Дагаад хийх юм бол хурд нь дор хаяж 2 дахин нэмэгдэх болно шүү.
1. Хаягийн мөрөн дээрээ about:config гэж бичээд ENTER дар.
2. Filter search bar буюу шүүлтүүр дээр нь network.http.pipelining гэж
бич. Тэгээд дээр нь double click (хулганаа 2 дарах) хийж утгыг нь true
болгож өөрчил.
3. Шүүлтүүр дээрээ network.http.pipelining.maxrequests гэж бичээд утгыг нь 8 болго.
4. Шүүлтүүр дээрээ network.http.proxy.pipelining гэж бичээд true болго.
5. Шүүлтүүр дээрээ network.dns.disableIPv6 гэж бичээд true болго.
6. about:config цонхныхоо хаана нь ч хамаагүй хулганыхаа баруун товчийг
дараад new > boolean сонгоод нэрэн дээр нь content.interrupt.parsing
гэж өгөөд утгыг нь true болго.
7. Мөн new > integer сонгоод нэрийг нь content.max.tokenizing.time гэж өгөөд утгыг нь 2250000 болго.
8. Мөн new > integer сонгоод нэрийг нь content.notify.interval гэж өгөөд утгыг нь 750000 болго.
9. Мөн new > boolean сонгоод нэрийг нь content.notify.ontimer гэж өгөөд утгыг нь true болго.
10. Мөн new > integer сонгоод нэрийг нь content.notify.backoffcount гэж өгөөд утгыг нь 5 болго.
11. Мөн new > integer сонгоод нэрийг нь content.switch.threshold гэж өгөөд утгыг нь 750000 болго.
12. Мөн new > integer сонгоод нэрийг нь nglayout.initialpaint.delay
гэж өгөөд утгыг нь 0 болго. За ингээ л болоо. Илүү хурдан Firefox той
болсонд баяр хүргэе. Баярласан бол сэтгэгдэлээ үлдээнэ үү
|
Category: Бусад |
Views: 608 |
Added by: zolbooking
| Rating: 0.0/0 |
Total comments: 1 | |
0
Энэ их хэрэгтэй шүү
|
|
|
|
|
|
Нэвтэр |
Тавтай морил Зочин
|
|
Чиний тухай |
|
|
Хэний төрсөн өдөр |
Өнөөдөр төрсөн өдөр нь:
|
|
|